Tuesday, April 30, 2013

Nagios

1. Nagios систем 

          Интернэт болон сүлжээгээр үйлчилгээ үзүүлэгч газруудад тухайн сүлжээнд байгаа тоног төхөөрөмж, сервер болон хэрэглэгчийн компьютеруудыг онлайнд холбогдсон хугацаа болоод найдвартай ажилласан эсэхийг хянаж мэдэх хэрэгцээтэй байдаг билээ. Тэгвэл та бүхэндээ уг асуудлыг шийдсэн мониторингийн программ хангамж болох Nagios-ын талаар танилцуулья.



 Тиймээс тухай ISP/SP байгууллагуудын 24/7 ажиллладаг NOC(Network Opreration Center) дээр ажиллаж байгаа операторуудад ямар нэгэн сервер жишээлбэл вэб сервер байдаг ч юмуу эсвэл тоног төхөөрөмжүүд DOWN буюу сүлжээний орчинд хариу өгөхгүй, байхгүй болвол дуут дохиолол өгч дэлгэц дээр alarm гармагц түргэн шуурхай асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ зайлшгүй тулгардаг билээ. Nagios систем нь үүнд туслах зориулалтаар гарч ирсэн бөгөөд 10 жилийн хөгжүүлэлт, дэлхий даяар 100000+ node байдаг best open source шагнал хүртэж байсан, GPL лицэнз бүхий нээлттэй эхийн систем юм. Систем болон сүлжээний элементүүдийг мод, тойрог зэргээр топологиор оруулан IP,SNMP зэргийг хянах, цаг минут өдөр сар жилээр олон төрлийн тайлан графикуудыг гаргах зэрэг харьцангуй өргөн боломж бүхий функцүүдтэй хэрэгсэл юм. Үнэгүй учир татаж авч ашиглаж болно. 


Nagios-ын ажиллагаа 

   Олон сүлжээний төхөөрөмж, сервер машинтай газруудад үнэхээр хэрэгтэй программ. Төхөөрөмжүүдрүү ping хийхээс гадна түүн дээр ажиллаж байгаа pop, smtp, telnet, ssh, http, ftp, mysql, radius зэрэг процессуудаас гадна дискний багтаамж, процессорын ачааллыг ч хянах боломжтой. Хамгийн гол нь сервер дээр ямар нэг асуудал гарахад (сервер унтрах, аль нэг үйлчилгээ нь зогсох, ачааллаас болон гацах зэрэгт) дохио өгөхөөс гадна администраторын электрон шууданд энэ талаар мэйл явуулна. 
Мэдээж гэмтэл саатлын байдлаас хамааран аль нэг процесс зогссон бол улаан, ping хийхэд удаан бол шар гэх ч юм уу дохио нь янз бүр байна. Хэрвээ урдаас төлөвлөсний дагуу та серверээ унтраасан бол дохио өгөхгүй. За тэгээд хэрвээ таны гар утсанд MailAlert ирдэг бол сервер дээр чинь асуудал гарахад тэр дор нь мэдэх боломжтой юм.

Зураг. Nagios анхны харагдац  


    Серверрүү логин хийж ороод дотор нь ажиллаж байгаа процессуудыг хянадаг, эсвэл дискний зай дуусаж байгааг хэлдэг тийм хянагч/monitoring програм байдаг болоосой гэж админууд маань бодож явдаг байх, эсвэл өөрөө тийм скрипт бичихийг оролдож байсан ч байх. Тэгвэл та бүхэн Nagios-н "check_by_ssh plugin"-г "public key authentication"-ы хамт туршаад үзээрэй. Хянагч програмуудаас Nagios их зүгээр санагддаг. Тухайн хоструу 5 минутын зайтайгаар PING тест хийхээс гадна HTTP, MYSQL, DNS, POP, SMTP, FTP зэрэг гадаад портон дээр ажиллаж байгаа үйлчилгээнүүдийг хялбарханаар хянах боломжтой. Ямар нэг асуудал гарсан тохиолдолд мэйлээр Alarm message илгээх боломжтой. Админ мэйл хаягаа MailAlert-тай холбочихвол ч жинхэнэ real-time alert-г хүлээн авах боломжтой болно.

Ажиллах үндсэн зарчим - monitor ажиллах машин(A) дээр nagios-г plugin-уудын хамт суулгасан байна. Хяналт хийх гэж байгаа сервер(B) дээр гаднаас ssh-р "public key authentication" хийж орох эрхтэй user account-г үүсгэн, түүний home directory дотор В машины юуг хянах гэж байгаагаас шалтгаалан хэрэгтэй nagios plugin-г байрлуулсан байна. А машин дээрээс check_by_ssh-н тусламжтайгаар В машинруу логин хийж орон харгалзах plugin-г ажиллуулан үр дүнг "OK, Warming, Critical, Unknown" түвшинүүдээр харуулна. 

B машин дээр ажиллах боломжтой nagios plugin-ууд: 


check_users
check_load
check_disk
check_procs 
...

Дараагийн удаа Nagios core хэрхэн суулгах талаар оруулана.

No comments:

Post a Comment