Tuesday, April 30, 2013

Nagios core суулгах


2 Nagios сервэр суулгах



Энэ удаа Nagios core -ыг хэрхэн суулгах талаар зааварыг хүргье.




Хэрэгтэй пакежууд суулгах
Nagios-ыг суулгахын өмнө дараах пакежуудыг суулгасан байх хэрэгтэй:
1. Apache, PHP
2. Gcc
3. Glib
4. Glib-common
5. Gd
6. Gd-devel


Nagios core суулгах

1. Nagios Core болон Nagios Plugin-ны хамгийн сүүлд гарсан хувилбарыг  татна.
   “nagios-3.4.4.tar.gz”, “nagios-plugins-1.4.16.tar.gz”

2. Nagios хэрэглэгч болон груп үүсгэнэ.
Nmonitor хэрэглэгч үүсгэсэн байгаа учир шинээр хэрэглэгч үүсгэх шаардлаггүй.
#groupadd nmonitor : шинэ групп үүсгэсэн
#Usermod –a –G nmonitor nmonitor: үүсгэсэн груптэй хэрэглгэчээ нэмж өгнө.

3. Nagios Core суулгах
#tar zxv /home/package/nagios-3.4.4.tar.gz : татаж авсан архив файлаа задлана.
#tar zxv /home/package/nagios-plugins-1.4.16.tar.gz  : татаж авсан архив файлаа задлана.
#cd nagios  : үүссэн директортоо шилжин орно.

4. Үүсгэсэн группын хэрэглэгчээ сервэр дээр тохируулж өгч байна.
./configure --with-command-group=nmonitor --with-command-user=nmonitor
./configure --with-nagios-group=nmonitor --with-nagios-user=nmonitor -–with-mail=/usr/bin/sendmail

5. Бүх Системыг суулгах
#Cd /home/package/nagios дотор make хийнэ.
make all
make install
make install-init
make install-config
make install-commandmode
make install-webconf
Дээрх коммандуудыг хийгдэх үед permission-ны алдаа гарч байсан. Тухайн суугацыг уншуулах эрх оноогдож өгөөгүй учир дээрх алдаа гардаг. Уг эрхийг оноож өгснөөр боломжтой болдог.
cp -R contrib/eventhandlers/ /usr/local/nagios/libexec/
chown -R nagios:nagios /usr/local/nagios/libexec/eventhandlers
/usr/local/nagios/bin/nagios -v /usr/local/nagios/etc/nagios.cfg

6. Сервэрүүдээ дахин ачаалал.
 #/etc/init.d/nagios restart
#/etc/init.d/httpd restart

7. Web хандалт дээр шинээр анхны хэрэглэгч үүсгэж тохируулах.
htpasswd –c /usr/local/nagios/etc/htpasswd.users nmonitor : үүний үр дүнд вэб интерфэйс дээр nmonitor хэрэглэгчийг нэмж өгнө.

8. Үүсгэсэн nmonitor хэрэглэгчээ админ эрх олгох
Ингэхийн тулд /usr/local/nagiosw/etc/cgi.cfg тохиргооны файлруу орно.

9. Nagios Plugin суулгах
Татаж авсан флагинаа configure болон make хийж суулгана.
# cd /tmp/nagios-plugins-1.4.15
# ./configure --with-nagios-user=nagios --with-nagios-group=nagios
# Make,  make install

10. Nagios вэб интерфэйс хандах
Вэб хөтөч дээрээ http://localhost/nagios бичиж хандана. Хэрэглэгчийн нэр, нууц үгээ хийснээр мониторингийн цонхруу нэвтрэн орно.

Nagios core –ын анхны харагдац /default theme/-ыг өөрчилж болдог. Өөрийн байгуулагийн өнгө төрх логог байрлуулах боломжтой байдаг. Ингэхийн тулд вэб програмчлалын мэдлэгтэй байх хэрэгтэй.



No comments:

Post a Comment